Намрын налгар өдрүүдийн нэг байлаа. Залуу хүү баян тариачны хаалгыг
тогшлоо. Түүний ганц хүсэл нь орогнох орон байр, мөн ажил байв. Баян тариачин
Жим хүүг ажиллуулахаар болж түүнийг гэртээ авав. Жим үнэхээр ажлын төлөө төрсөн
хүү байлаа. Өдөр бүрийг тариалангийн талбайд ажиллаж хоолоо заавал гал тогоонд
идэж шөнөдөө өвсны пинд хонодог байлаа. Жим зуны бүхий л өдрийг тэнд үдэв. Өдөр
хоног урсан өнгөрсөөр хүү эзний охинд хайртай болсон байлаа. Охин ч мөн түүнд
сэтгэлтэй. Нэг өдөр хүү хамаг зоригоо шавхан байж охины аавд түүнтэй гэрлэх
хүсэлтэйгээ хэлтэл аав нь ихэд уурлаж “Чам шиг юу ч
үгүй хоосон гуйлгачинд охиноо яасан ч өгөхгүй” гэжээ.
Тэр явдлаас хойш 35 жил өнгөрчээ. Газрын эзэн шинэ өвсний пинтэй болох
санаатай хуучин пингээ нураахаар шийдэж эхнээс нь нурааж яваад Жимийн байсан
өрөөний ханан дээр сийлсэн Жимийн жинхэнэ нэр болох А.Гарфелд.Жим гэснийг
хараад үнэхээр балмагдаж орхив. Учир нь энэ нэр бол одоогийн АНУ-ын ерөнхийлөгч
юм.
Comments