Ямар нэг зүйл
Нэгэн
өвгөн гудамжаар зөөлөн зөөлөн алхаж яваа харагдана. Хааяа нэг амраад дахиад л
цааш явна. Залууд нь тэгшхэн санагддаг байсан энэ зам одоо Тийм ч амар биш
санагдана. Хөгширснийх биз дээ гээд хүлээн зөвшөөрчээ. Хөөрхий хөгшин дахиад
амрахаар зогсов. Харин харц нь зам өөд тэрэг түрж байгаа охин дээр тогтлоо.
Түрж байгаа тахир дутуу хүнд зориулсан тэрэг нь хоосон юм шиг харагдах боловч
дөхөөд очвол дээр нь хүн сууж байв. Тэр хүн харвасан бололтой ямарч
хөдөлгөөнгүй сууна. Охины аав нь байжээ. Хөгшин охинтой ярилцахаар дөвөх. Уг нь
охины ээж бас хамт яваа юмсанж. Харин ээжийнх нь бие нь өвдсөнөөс эм авахаар
эмийн сан руу явсан байв. Тиймээс охин аавыгаа хараад үлджээ.
Хөгшин, охин тэргийг дахиад л түрж байгааг хараад:
Хөгшин, охин тэргийг дахиад л түрж байгааг хараад:
- Охин минь, чи энэ тэргийг түрж дийлэхгүй шүү дээ гэв.
Охин:
- Тийм л дээ. Гэхдээ би аавынхаа төлөө ямар нэг юм хийхийг
хүссэн юм гэв
Өвгөн:
- Нэгэнт дийлэхгүйгээс хойш түрээд яах юм бэ? Гэхэд охин:
- Би ямар нэг юм хийхийг хүссэн юмаа. Аавынхаа тэргийг дээш
нь түрж чадахгүй ч гэсэн уруугаа явуулахгүй байрьж чадаж байна гэв.
Comments