Жинхэнэ хайр [Сургамжит өгүүллэг][Унших]




Жинхэнэ хайр
Нэгэн удаа мэргэн хүнээс ийн асуужээ:
-       Хайртай гэдгээ зөвхөн хэлдэг хүмүүс, хайртай гэдгээ үйлдлээрээ харуулдаг хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ?
-         За би танд харуулъя
Эхлээд зөвхөн хайртаа гэдгээ хэлдэг хүмүүсийг дуудаж оруулаад сандал дээр суулгажээ. Бүгд суудлаа эзлэв. Удалгүй тавагтай халуун шөл өглөө. Мөн нэг метрийн урттай халбага өгөв. Тэгээд” шөлийг уухдаа халбаганы ишний үзүүрээс барьж халбагадан уух ёстой” гэсэн нөхцөл тавив. Ингээд хүмүүс уух гэж оролдов. Гэвч юу болсон гээч? Халбаганы иш урт учир асгаж цутган хэн нь ч шөлнөөс ууж чадсангүй. Ингээд бүгд бүтэлгүйтэж өрөөнөөс гарцгаав. Дараагаар нь хайрын үнэ цэнийг мэддэг хүмүүсийг дуудав. Энэ удаа царайнд нь гэрэл тодорсон, нүд нь хайраар гэрэлтсэн хүмүүс орж ирлээ. Бүгд суусны дараа шөл уух нөхцөлийг тайлбарлав. Харин тэр хүмүүс урт халбагаараа шөлийг хутгаад эсрэг талд суугаа хүндээ өгч байлаа. Ийнхүү бүгд нэг нэгнийгээ хооллоод талархан гарлаа. Энэ үед мэргэн ухаантан: “Хэн өөрийгөө бодон зөвхөн өөрийгөө цатгахыг хүснэ, тэр хүн хоосон үлдэнэ. Харин хэж хажуу дахь хүнээ бодож түүнд өгнө, эргээд түүнээсээ авч хэн нь ч гомдолгүй үлдэнэ. Үнэндээ авсан нь бус, өгсөн нь илүү ерөөлтэй еэ” жаргалтай яа!

Comments