Ер нь бол дээрх зурагны тухай л юм шиг байна.
Олон жилийн өмнө хувингаар цутгах бороон дундуур шөнө
хугаслан ахимаг насны эхнэр нөхөр хоёр нэгэн зочид буудалд орж ирж гэнэ.
Хүлээлгийн танхимын ширээний ард нэгэн залуу хүү зогсож байв. Эхнэр нөхөр хоёр
хонох өрөө бий эсэхийг асуухад залуу “Манайх жижиг газар Одоогоор яг гурван
газрын хурал манайд болж байгаа тул хоосон өрөө даанч алга даа. Гэвч та хоёр
шиг хосыг энэ хар борооноор гудамжинд гаргалтай биш. Хэрвээ зөвшөөрвөл миний
өрөөнд хоноцгоо. Зочид буудлын өрөө шиг биш боловч тухтай шүү” гэв.
Эхнэр нөхөр хоёр залууд талархсанаа илэрхийлэн түүний өрөөнд хоноод өглөө явахдаа “Та эндхийг биш, америкийн хамгийн том зочид буудлыг удирдах хэрэгтэй юм байна. Юмыг яаж мэдэхэв. Нэг өдөр танд зориулж зочид буудал бариулах ч юм билүү, хэмээн залуутай хөгжилтэйгөөр хэдэн үг сольж салах ёс хийгээд буудлаас гарчээ.
Энэ хооронд багагүй олон жил өнгөрөн уг явдлыг залуу хүү ч мартаж гэнэ. Гэтэл нэг өдөр түүнд хаягласан захиа ирэв. Захианд эхнэр нөхөр хоёр тэр шөнийн явдлыг дурсан түүнийг Нью-Йоркийн 5 болон 34 дүгээр гудамжны уулзвар дээр хүлээж байх тухайгаа бичээд Нью-Йоркийн онгоцны тасалбар хавчуулсан байжээ. Залуу Нью-Йоркод ирэхэд хосын нөхөр нь түүнийг болзсон газраа хүлээж байв. Гар барин мэндэлсний дараа булан дахь улаан барилгыг заагаад “Хар даа, Энэ таны зочид буудал” гэв.
Үүнийг хэлсэн хүн бол Виллиам Валдорф Астор байсан бөгөөд энэ улсын хамгийн том зочид буудлуудын нэг нь болох Валдорф Асториа зочид буудлын анхны ерөнхий захирлын албыг амжилттай гүйцэтгэсэн хүлээн авагчийн ширээний ард байгаа залуугийн нэр Жорж Болдт байсан ажээ.

Сургамжит
өгүүллэгүүд 3
Comments