Сайхан хоол [Сургамжит өгүүллэг][Унших]




Алдартай тогооч эмэгтэй, оройн хоолонд хүү болон шинэ бэрээ урьжээ. Мөн тэр оройн хоолонд хуучны найз нөхөд нь уригдсан байв. Хүлээсэн зочид ч ирлээ. Бүгд ширээндээ суусны дараа ихэд гайхацгаав. Учир нь ээжийнхээ нь хийсэн бүх хоол амнаас унахаар ямар ч амтгүй байв. Төмс нь түүхий, мах нь түлэгдсэн, амттанаас нь гурил ханхалж байлаа. Уригдсан зочид эмэгтэйн хоолны талаарх эвгүйцлээ илэрхийлэхийг хүсээгүй авч тэдний амнаас нэг үг унасангүй.  Ашгүй хоол ч дуусч хүү бэр хоёр нь харихаар явав. Найзууд нь хууч хөөрч нэлээд суугаад  мөн харихаар бослоо. Тэгэхдээ Би чамайг сайн тогооч гэдгийг хэнээс ч илүү сайн мэднэ. Гэхдээ энэ оройн хоол яагаад ийм амтгүй байсан шалтгааныг хэлээч. Нэг бол чи өвдсөн байх эсвэл өөр нэг шалтгаан байна даа” гэхэд тогооч эмэгтэй тэдэн рүү инээмсэглэн: 
-Би зүгээрээ. Гэхдээ албаар ийм хоол хийсэн юм. Учир нь хүү минь дахиж ээжийнхээ хоолыг саналаа энэ тэр гэж эхнэрийнхээ сэтгэлийг эмзэглүүлэхгүй байг” гэжээ.

Comments