Сургамжит өгүүллэгүүд [Унших]




Зүрхнийхээ үгийг сонс
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр.
Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна.
Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдааны эмнэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь: “Том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа талаар зохион бичлэг бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.
Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ. Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа.
Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэгээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “Тэг” бас “Хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.
Хүү багшаасаа “Яагаад би тэг авч байгаа юм бэ” гэж асуулаа. “Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “Чамд мөнгө байхгүй” чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл, чиний дүнг өөрчилж болох юм” гэлээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгвэл аав нь “За хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулалгүй багшдаа өгөнгөө “Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй.. “ гэв.
Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай бас 100м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хойморын хананд нь өлгөөстэй...
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна
!
Тэд ялсан гэхдээ яаж?
Хэдэн жилийн өмнө Сеатлын тусгай Олимпод тахир дутуу есөн тамирчин 100 метрийн гүйлтийн уралдаанд оролцохоор гараан дээр бэлэн болсон байв. Гарах дохио өгөхөд бүгд урагшаа зүгтгэлээ. Магадгүй бүгд тэр дороо хөдлөөгүй байж болох юм, гэхдээ ихэнх нь түрүүлэх хүсэлтэй байлаа.
Гараанаас холгүй нэгэн залуу бүдэрч газар унаад уйлж эхлэв. Нөгөө найман уралдагч түүний уйлахыг сонсоод яарахаа больж эргэж харцгаалаа. Бүгд буцаж эргэн түүний хажууд ирцгээв. Тэдний дундаас Даун Сендромын өвчтэй охин тонгойн уйлж байгаа залууг үнсээд "Зоригтой бай” гэж хэллээ.
Дараа нь бүгд бие биенээ сугадан бариа хүртэл хамтдаа алхлаа. Стадионд байгаа хүмүүс босон удтал алга нижигнүүлэн ташицгаав.
Та ер нь хэн нэгэнд туслахаар замаа өөрчилж байсан уу? Алхаагаа удаашруулан хэн нэгнийг сугадаж байв уу?
Тэнд байсан хүмүүс одоо ч энэ түүхийг дурсан ярьцгаадаг. Учир нь, бидэнд түрүүлэхээс илүү чухал зүйл бий, эсвэл чиглэлээ өөрчилсөн ч гэлээ хамгийн гол нь бусдыг түрүүлэхэд нь бас туслах хэрэгтэйг мартаж болохгүй.

Сугалаанаас юу хожив?

Залуу Кенни тосгоны зээл дээрээс хөгшин гэхдээ өхөөрдөм илжиг авахаар болжээ. Тэгээд илжигний эзэн өвгөнөөс үнийг нь асуухад 100 доллар гэв. Кенни өвгөнд 100 долларыг нь төлөхөд өвгөн,
- Маргааш нь илжгээ чамд өөрөө аваачиж өгье, гэв.
Маргааш нь өвгөн залуутай уулзаад:
- Хүү минь, нөгөө илжиг чинь үхчихлээ. Чамд очих хувьгүй байжээ, гэв.
Кенни:
-Тэгвэл мөнгөө эргүүлж авъя, гэхэд өвгөн мөнгөө авангуутаа үрэн таран хийж дуусгасан гэв.
Кенни үхсэн илжгээ авъя гэхэд өвгөн гайхан яах гэж байгааг нь асуув. Кенни үхсэн илжгийг сугалааны бай болгож хэрэглэнэ гэж хэлчихээд яваад өгчээ. Нэг сарын дараа өвгөн Кеннитэй зээл дээр тааралдан нөгөө илжгийг яасан талаар асуухад Кенни:
- Хонжворт нь илжиг өгнө гэж хэлээд 2 доллараар 500 сугалаа зарсан. Тэгээд 898 долларын цэвэр ашигтай ажилласан гэв.
-Тэгвэл хожил таарсан хүн үхсэн илжгээ яасан бэ?
-Тиймээ
! Сугалааг хожсон хүнд 2 долларыг нь эргүүлж өгсөн. Танд бас 100 доллар төлчихсөн байсан шүү дээ.
Залуу Кенни өсч том болоод
Enron компаний ерөнхий захирал болсон байна.
Өөрөөр хүлээж авах
Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ,
“За тэгээд замд явах таалагдав уу?” гэж асуухад хүү нь “Тиймээ, маш их таалагдлаа” гэж хариулжээ. “Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?” “Тиймээ
!” “Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?” “Манайх гэртээ ганц л нохойтой, тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун км үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд тэнгэрийн од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.” Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.
Төгсгөлд нь хүү, “Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд байрлалаа аав аа
!” гэв.

Азын тэнгэр

Алдарт илбэчин Харри Хоудиний нэрийг сонсоогүй хүн гэж бараг байдаггүй. Тэрээр ямар ч багажгүйгээр, зөвхөн хувцастайгаа орсон ямар ч шоронгоос нэг цагийн дотор мултарч чадна гэж сайрхдаг байж гэнэ.
Английн нэг арлын жижиг хотынхон түүнийг урин энэ үзүүлбэрээ үзүүлж өгөхийг хүсчээ. Ингээд түүнийг ирэхэд нь шоронд хийгээд хаалгануудыг нь янгинтал түгжжээ. Хэн ч түүний энэ айхтар өрөөнөөс мултарч гарна гэж бодохгүй байлаа.
Илбэчний халаасанд 25 см-ын урттай төмөр байдаг байв. Тэрээр энэхүү нууц багажаараа ямар ч цоожийг онгойлгож чаддаг байв. Эхний гучин минут өнгөрсний дараа түүний царайд айдас, итгэлгүй байдал илэрч эхлэв. Харин дахиад гучин минут өнгөрөхөд хамаг хөлс нь цувж эхлэв.
Хоёр цагийн дараа ингээд өнгөрлөө гэж бодон хаалга түшин суутал хаалга өөрөө онгойчихов. Учир нь тэр хаалгыг түгжээгүй байсан байна. Уг нь шууд л түлхсэн бол онгойх байсан ч илбэчин маань хаалгыг түгжээтэй гэдэгт бүрэн итгэсэн байсан тул оролдож ч үзсэнгүй.
Азын тэнгэр ч гэсэн ийм л байдаг. Түүнийг түгжээтэй гэж бодвол хэзээ ч онгойхгүй. Харин онгойлгохын тулд бага зэрэг түлхэх хангалттай.
Тэнэг үү эсвэл ухаалаг уу?
Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том юм байна. Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу? Жижгийг нь авах уу? Гэж асуухад Жон “Том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөж шоолж инээлдэцгээв.
Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахь байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн түүнд “ Чи чинь тэнэг юм уу? Хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх гэж албаар асууж байхад чи асуух тоолонд нь нэг долларыг нь авах юм.” Гэхэд Жон инээмсэглэн “Анх надаас асуухад нь би хоёр долларыг нь авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгүй байсан юм.” гэж хариулжээ.

Шидэт агшин          

Нэг хүн машин дотроо гар утсаараа чухал юм ярьж байлаа. Чанга чанга ярьж байхдаа жолоочийн талын хаалгаа онгойлгон гартал араас унадаг дугуйтай явж байсан хүн хаалга мөргөөд уначихжээ. Машины хаалга хонхойхоос гадна утсаар ярьж байсан хүний гар утас нь гараас нь мултарч газар унав. Дугуйтай залуу дугуйнаасаа буугаад утсыг авч өгөхөөр тонгойж байтал утсаар ярьж байсан эр дугуйтай залууд “ Ямар анхаарал муутай юм бэ! Замаа харж явахад яадаг юм бэ? гэж уурлахад дугуйтай залуу дугуйнаасаа буун нөгөө хоёр өөрийн эрхгүй машины урд талд гарав. Тэр хоёр чанга чанга ярьж байтал гэнэтийн нэг юм болжээ. Араас нь ирж байсан ачааны тэрэг унадаг дугуй гар утсыг хоёуланг нь няц дайрчээ. Утасны эзэн эр бүр ихээр уурлаж “ Би өнөөдөр амьдралынхаа хамгийн чухал зүйлийг ярьж байсан юм. Утаснаас өөр холбоо барих ямарч боломж байхгүй. Одоо би яах юм бэ! Ийм бүтэлгүй юм байх уудаа!” хэмээн үглэсээр байлаа. Гэтэл дугуйтай явж байсан хүн түүнээс “Би таныг мөргөөгүй байсан бол илүү дээр байсан гэж үү? Та итгэлтэй байна уу?” гэж асуухад нөгөө эр түгдэрсэн ч үгүй “Мэдээж шүү дээ. Чи ирж мөргөөгүй байсан бол...” гэж хашхирч байлаа.
Энэ агшинд гэнэт ид шидийн хүч үйлчилж цаг хугацаа гурван хормоор хойшилжээ... Эхний эр машин дотор утсаараа чухал яриагаа ярьж байлаа. Машинаас 50м-ын хойно дугуйтай эр явж байснаа шуумагныхаа шороог гөвөхөөр замын хашлага дээр гарав... Энэ үед машин доторх эр утсаар ярингаа машинаасаа гарав... Маш чухал ажил ярьж байсан тул араас хурдтай ирж байсан ачааны тэргийг анзаарсангүй... Харамсалтай нь энэ удаад дугуй гар утас хоёр би утсаар ярьж байсан эр утастайгаа дайруулжээ.

Найз

Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нгээн цэрэг Сан Францискогоос гэр лүүгээ залгажээ.
-“Ааваа, ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болох уу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.”
-Тэгэлгүй яахав. Найзтай чинь танилцахдаа баяртай байх болно.”
-Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз минь дааны үеэр тэсрэх бөмбөгт өртөж шархтаад нэг хөл, нэг гаргуй болчихсон. Өөр очих газар байхгүй болохоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч
!
-“Үүнийг сонсоход харамсалтай байна, хүү минь. Түүний байж болох өөр газар олоход нь тусалж болох юм.”
-“Үгүй ээ ээжээ, ааваа түүнийг бидэнтэй хамт байхыг би хүсч байна.”
-“Хүү минь, түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс. Ийм мэт зүйл бидний амьдралд төвөг, дарамт болохыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа мартаад гэртээ хүрээд ир.”
Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа Сан Францискогийн цагдаагийн газраас гэрлүү нь залгаж хүүг нь өндөр байшингийн дээрээс унаж нас барсныг дуулгав. Цагдаа үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ.
Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр нь тэр дороо Сан Франциско руу нисэн очиж хүүгийнхээ цогцсыг танихаар хотын моорог руу очив. Аав ээж хоёр нь хүүгээ тэр дор нь л танилаа. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтай байлаа.

Диваажинд төрөх амаргүй

Нэгэн ядуу хөдөөний хүн хорвоог орхижээ. Нүдээ нээгээд хартал диваажингийн үүдэнд зогсож байлаа. Урд талд нь нэг баян залуу зогсож байв. Тэгтэл нэг сахиусан тэнгэр ирээд диваажингийн хаалгыг алтан түлхүүрээр онгойлголоо. Эхлээд нөгөө баян залуу дотогш орлоо. Харин тэгэхэд диваажингийхан баяр хөөр болж байгаа сонсогдон хөгжим дуугаран бөөн дуу хуураар угтаж байлаа. Тэгж байтал хаалга дахин онгойн дотор чимээгүй болсон байхад хөдөөний хүн дотогшоо орлоо. Нэг тэнгэр элч угтаж аваад: “Тавтай морил хөдөөний анд минь” гэж л хэлэв.
Тэгэхэд “нөгөө бөөн дуу чимээ хаачсан бэ? яагаад бүжиг бүжиглэхгүй байгаа юм бэ?” гэж хөдөөний хүн их л чанга дуугаар асуув.
“Та нар баян хүнийг орохоор дуу дуулж, бүжиг бүжиглэж угтсан. Би ядуу хүн л дээ, гэхдээ миний ядуу амьдрал дэлхийд үлдчихээ биз дээ? Диваажинд бүгд адилхан биш билүү?” гэхэд, “Тиймээ бүгд адилхан. Баян ядуу бүгд адилхан. Гэхдээ анд минь юу гээч, өдөр бүр хэдэн зуун ядуу хүн диваажинд ирдэг, харин баян хүн зун жилд ганц ирдэг юм. Учир нь мөнгө бол маш том шалгуур юм.” Гэж тэнгэр элч хариулав.