Аль
талаас нь харах нь чухал
Аргентиний алдарт гольфчин Роберт де Винчинзо бас нэгэн
том тэмцээний аваргаар тодорчээ. Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага
өгч зургаа авахуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машин руугаа явж байтал
нэг эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтад баяр хүргээд хүүхэд нь хүнд өвчтэй үхлийн
даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж
үзүүлнэ үү гэж гуйжээ. Эмэгтэйн яриа алдарт гольфчинд маш их нөлөөлсөн учир сая
тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ.
Ингээд эмэгтэйд “Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй!”
гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараа долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал Мэргэжлийн гольфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “Өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй хамт байсныг тань сонслоо.” Гэхэд Роберт “Тийм” гэж хариулав. Нөгөө ажилтан “Тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна. Таныг маш муухай мэхэлсэн байна.” Роберт “Энэ чинь тэгээд өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү? Үгүй. Ямар ч өвчтэй хүүхэд байхгүй.” “Ашгүй дээ. Энэ долоо хоногт сонссон хамгийн сайн мэдээ гэвэл энэ л байна. Өчвтэй хүүхэд байгүй юм байна шүү дээ.” Гээд баярлан инээмсэглэжээ.

Comments