Хаагдсан хаалга [Сургамжит Өгүүллэг][Унших]

Хүн бүрт тэвчээрээ алдах үе байдаг. Ийм үед бодсоноо шууд хэлэх нь сэтгэл дотроо байлгаснаас бидний эрүүл мэнд, тайван байдалд илүү хэрэгтэй. Би одоо та нарт үүний нэгэн жишээ явдлыг өгүүлье.

Хаагдсан хаалга

Энэ явдал Вьэн хотын алдарт эмч Адольф Лоренцтэй холбоотой юм. Энэ эмч намайг бага байхад бусад эмч нарын чадаагүйг хийсэн бөгөөд эдгэрэх боломжгүй гэж үзсэн охиныг эмчилжээ. 
Америк эмч нар Чикагод төрсөн нэгэн охиныг эдгэршгүй өвчин туссаныг хэлцгээж байв, баян аав ээж нь эцэст нь охиныг Адольф Лоренц эмчид аваачсанд эмч мэс засалдаа шинэ арга барил хэрэглэн охиныг эдгээжээ.
Үүнээс хойш нэр алдар нь өндөрт гарсан эмч мэс заслын шинэ арга барилаа заах гэж үе үе америкын эмнэлгүүдээр ирдэг болжээ. Би түүнтэй америкт ирэх үеэр нь танилцсан юм. Нью-Йоркод нэртэй Муррэй Хилл буудалд цуг хооллоцгоосон юм. Лоренц эмч надад америк эмч нарт арга барилаа заахаар ирсэн гэвч очсон газар бүрт хайртай хүмүүсийг нь аврахыг хүссэн хүсэлтүүд ирдгийг хэлсэн юм. Түүний хэлсэнээр бол хэдхэн хүнд л мэс засал хийж чадах цаг олддог бөгөөд бусад өвчтөнүүдийг зааж сургасан америк мэргэжил нэгтнүүддээ даатгадаг аж.
Лоренц эмч америкийн дундад хойд мужуудын нэгэнд нь болсон явдлаа ярив. Нэгэн өдөр очсон хотдоо ихэд уйдаад гудамжаар зугаалахаар ганцаараа гарчээ. Явж байтал гэнэт дуу цахилгаантай бороо оров. Борооноос нуугдах газар олж чадаагүй эмч аргаа баран хамгийн ойр байсан гэрийн хонхыг даран хаалгаа нээсэн эмэгтэйгээс орж болох эсэхийг асуужээ.
Эмэгтэй: “өөр хаалга руу оч
! Энэ гэрт зовлон мундсан биш” гээд эмчийн өөдөөс нь хаалгаа хааж орхив. Эмч тэр хавиар машин өнгөрөх хүртэл нэлээд хугацаагаар дуу цахилгаантай бороонд хүлээжээ. Эмчийн өөдөөс хаалга хаасан эмэгтэйг маргааш өглөө нь нэгэн гэнэтийн явдал хүлээж байв.
Эмэгтэй өглөө хаалганых нь үүдэнд орхисон сонинг аваад эхний хуудсан дээр гарсан эмчийг танив. Энэ эмч өчигдөр өөдөөс нь хаалгаа хаасан нэгэн байлаа. Хамгийн хачирхалтай нь энэ эмэгтэйн охин эмчийн эмчилгээг нь заах гэж ирсэн өвчинг тусгажээ. Эмэгтэй эмчийн буусан зочид буудал руу олон захиа бичсэн ба захиандаа нэг өдөр эмчийг түүний гэрт ирээд охинд нь үзлэг хийгээд боломжтой бол өөрийнхөө гараар мэс засал хийж өгөхийг нь гуйжээ.

Бурхан эмчийг дуу цахилгаантай борооноор тэр эмэгтэйн үүд хүртэл аваачихад хаалгаа түүний өөдөөс хаасан нь энэ байжээ.

Хайртай шүү 3 дахь хэвлэлээс

Comments