Безнесмен [Сургамжит Өгүүллэг][Унших]

        


     Безнесмен

Бизнесмэний ажил нь урагшгүй байлаа. Юу ч хийсэн бүтэхгүй. Нэгэн үе маш их амжилттай байсан ч одоо бол байгаа зүйл нь зөвхөн өр төлөөс болжээ. Нэг талаас зээлдүүлэгчид түүнийг шахамдуулж байхад, нөгөө талд үйлчлүүлэгчид төлөхийг нь хүлээж байв. Маш их залхаж байвч ямар нэгэн гарц олдсонгүй.
Тэрээр түр зуурч болов энэ бүхнээс холдохын тулд цэцэрлэг хүрээлэн орохоор явлаа. Сандал олж суугаад, толгойгоо барин энэ байдлаас яаж гарах тухайгаа бодож эхэллээ. Яг энэ үед гэнэт нэг өвгөн өмнө нь ирж зогсов. “Чи их гунигтай харагдах юм. Чамайг нэг юм зовоож байгаа нь илт байна. Надтай хувцаалцмаар байна уу? гэж асуув. Бизнесмэний зовлонг сонсоод “Би чамд тусалж чадна” гэлээ. Чекийн дэвтэр гаргаад түүний нэрийг асууж, нэг чек бичиж өгөв. Чекээ түүнд сарвайнгаа “Нэг жилийн дараа чамтай энд уулзъя. Тэр үед өөрөө төлөөрэй.” гэж хэлэв. Тэгээд өвгөн ирсэн шигээ хурдан алга боллоо. Бизнесмэн гартаа барьсан чек рүү харвал чекэн дээр 500.000 доллар гэж бичсэн байсан бөгөөд гарын үсэг нь Жон Рокфеллер гэжээ. Дэлхийн хамгийн баян хүнийх. “Бүх өрөө одоохон барагдуулж, бодов. Жон Рокфеллерийн энэ чекээр бүхнийг шийдэж болох байв.
Гэхдээ чекийг мөнгөөр солиулсангүй. Энэ чухал чекээ сейфендээ хийв. Сейфэнд байгаа энэ чекний өгсөн итгэлийг өвөрлөн өөдрөгөөр ажилдаа шамдан орлоо. Том жижиг гэлтгүй бүх ажлыг хийж эхэллээ. Төлбөрүүдээ төлөх шинэ төлөвлөгөө гаргав. Сайн хийсэн ажлууд нь дараа дараагийнх нь шинэ ажлуудыг дагууллаа. Хэдэн сарын дараа амжилт нь тогтвортой болж эхлэв. Дахиад хэдэн сар өнгөрөхөд бүх өрөө төлж бүр ашиг олж эхлэв.
Бүтэн жилийн турш ажиллав. Яг нэг жилийн дараа бэлэн мөнгө болгоогүй чектэйгээ цэцэрлэгт  хүрээлэн рүү явлаа. Товлосон цагтаа ирж өвгөнийг хүлээв. Яг цагтаа өвгөн хурдан хурдан алхсаар түүн рүү ирж явааг харав. Түүнд чекийг нь өгөөд амжилтынхаа тухай яриа гэж байтал нэгэн сувилагч гүйн ирж өвгөнийг барьж авав. Сувилагч “Түүнийг олсондоо баяртай байна, танд төвөг учруулаагүй гэж найдаж байна. Энэ эрхэм үргэлж асрамжийн газраас зугтан энд ирдэг юм. Хүн болгонд өөрийгөө Жон Рокфеллер гэж хэлдэг” гэж хэлэв. Сувилагч өвгөнийг сугадан буцаад явцгаав. Бизнесмэн гайхсан байдлаар араас нь харсаар хоцров. Бүтэн жилийн турш хагас сая доллартай гэдэгтээ найдаж ажлаа хийсэн байлаа. Гэнэт амьдарлыг нь өөрчилсөн зүйл нь мөнгө биш болохыг ойлгов. Амьдралыг нь өөрчилсөн зүйл бол дахин шинээр олж авсан өөртөө итгэх итгэл үнэмшил байлаа. Амжилтын нууц, сейфэнд биш, бидний зүрх сэтгэл болон толгойд байдаг юм. Өөр газруудаас хайх хэрэггүй.     

Сургамжит Өгүүллэг 5-аас


Comments