Сарнай
Хичээлийн жилийн анхны өдөр багш минь бидэнд өөрийгөө
танилцуулаад, нэгэн хүнийг таньдаг эсэхийг асуулаа. “Хэн байдаг билээ?” хэмээн
бодож зогстол нэг хүн мөрөн дээр гараа зөөлөн тавихад, эргээд хартал, нүдэнд
дулаахан настай эмэгтэй над руу инээмсэглэн мэндэллээ.
Хатагтай: “Сайн байна уу? Сайхан залуу минь! Намайг Сарнай гэдэг. Би 87 настай. Би чамайг тэвэрч болох уу?” гэхэд миний инээд хүрч, “Бололгүй яахав” гэж хариулахад, тэр их дотно тэвэрч билээ. Би түүнээс “Та ийм насандаа яагаад сурах болов доо?” хэмээн сониучирхан асуулаа.
Тэгэхэд хатагтай “Би энэ их сургуульд, баян нөхөртэй сууж, хоёр хүүхэд төрүүлээд, тэтгэвэрт гарангуутаа дэлхийг тойрон аялах гэж л сурч байна” хэмээн алиалан хариулав. Харин би “Та өдий насанд яагаад сурах гэж байгаа юм бэ?” гэж нухацтай асуулаа.
Хатагтай: “Би дээд боловсролтой болох юмсан гэж насаараа мөрөөдсөн учраас сурах гэж байна” гэв. Хичээлийн дараа бид ангийнхаа хамгийн ахмад оюутнаа дагуулаад кафед орж, үдийн цай ууцгаалаа. Үүнээс хойш бид хөгшин, залуу гэж ялгаагүй сайхан найз нөхөд болцгоов. Ингээд өдөр бүр бид хичээл тараад хамт явж, хууч хөөрсөөр, нэг мэдэхэд гурван сар өнгөрчээ. Хатагтай өөрийнхөө амьдарлын туршлагаас ярих нь бидэнд их сонирхолтой байдаг байсан юм.
Дараа жил нь Сарнай сургуулийн хамгийн нэр хүндтэй оюутнуудын нэг болсон бөгөөд их сайхан хувцаслаж, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн байх болов.
Улирлын хичээл хаах үеэр манай ангийн спортын баг үдэшлэг зохиож, Сарнай индэр дээр гарч үг хэлсэн юм. Тэр илтгэлээ уншиж эхэлж байтал, түүний бэлтгэсэн илтгэл шалаар тарж уналаа. Тэвдэж, сандарсан хатагтай: “Уучлаарай! Би жаахан халчихжээ!. Шар айрагны оронд виски уучихсан чинь ийм юм боллоо. Магадгүй би бэлтгэсэн илтгэлээ эмх цэгцтэй ярьж чадахгүй байх. Гэхдээ би та нарт өөрийн мэддэг зүйлээс л ярих болно” гэхэд бүгд толгой дохин, инээлдэж байлаа. Хатагтай хоолойгоо засаад:
“Би хэдийгээр хөгшин ч гэсэн тэтгэвэрт гарахыг хүсдэггүй. Хүн ажил хийхгүй, тэтгэвэрт гарснаас болоод амархан хөгширдөг юм. Учир нь хүн мөнхийн залуугаараа байхад ердөө дөрөвхөн нууц байдаг.

Нэгдүгээрт: Хүн өдөр бүрийг инээд наргиан, баяр
баясгалантайгаар өнгөрөөх хэрэгтэй!
Хоёрдугаарт: Хүн дандаа мөрөөддөг байх ёстой! Хэрвээ бидэнд мөрөөдөл байхгүй бол мөхөж байгаа нь тэр. Бидний эргэн тойронд өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байгаа маш олон хүн байдаг.
Гуравдугаарт: Өсөж, нас биед хүрэхэд, хөгшрөх хоёрын хооронд асар том ялгаа бий. Хэрэв та нар 19 настай залуу хүн мөртлөө бүтэн жил орондоо хэвтээд , юу ч хийхгүй бол ердөө л хорин настай болно. Харин 87 настай хөгшин би бүтэн жил орондоо хэвтээд, 88-тай болох боловч асар хурдтай хөгшрөх болно. Хүн өтөлсөн ч гэсэн түүний авъяас чадвар хэзээ ч алга болдоггүй юм. Хамгийн гол нь хүн өсөж, хөгжин өөчрлөгдөж, боломж бүхнийг алдахгүйн байхын төлөө тэмцэх ёстой!
Дөрөвдүгээрт: Битгий харамсаж амьдар! Хөгшрөөд ирэхээрээ хүн хийсэн зүйлийнхээ төлөө харамсдаггүй. Харин хийж амжаагүй бүхнийхээ төлөө үргэлж харамсаж байдаг. Хийж амжаагүй зүйл байгаа хүмүүс л үхэхээс үргэлж айж, хөгширч байгаадаа харамсдаг” гэлээ. Ингээд хатагтай өөрийн зохиосон “Сарнай” нэртэй дуугаа дуулж өгөв.
Удалгүй цоглог хатагтай олон жил мөрөөдөж явсан сургуулиа эрдмийн зэрэгтэй төгссөн юм. Сургуулиа төгсөөд, яг нэг долоо хоногийн дараа тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Түүний оршуулгын ёслолд 2000 гаруй оюутан оролцжээ. Тэр хатагтай мөрөөдсөн бүхнээ биелүүлж, хийхэд, хэзээ ч оройтдоггүй юм гэдгийг зааж сургасан гайхамшигтай эмэгтэй билээ.

Хайрын сургамжит өгүүллэг номноос
Comments