Сонголт [Хайрын сургамжит өгүүллэг]

Жэймс армийн хамгийн нэр хүндтэй офицер байлаа. Чөлөөт цаг гарах болгондоо тэр интернэтэд сууж, шинэ шинэ хүмүүстэй танилцана. Удалгүй тэр нэгэн бүсгүйтэй интернэтээр дотно харилцаатай болжээ. Жэймс нөгөө бүсгүйд дурлаж гэнэ. Тэрээр бүсгүйгээс зургаа явуулахыг хүсэх болгонд, "Хэрвээ чи намайг хайрладаг юм бол миний гадаад төрх үүнд ямар хамаатай юм бэ?" гэж тэр хариулдаг байв. 

Тэд хоорондоо харилцах тусам бүсгүйн зан чанарт Жэймс улам татагдаж, халамжтай сайн хүн болохыг н мэдээд дүрийг нь хэзээ ч хараагүй боловч гэрлэх санал тавьжээ. Бүсгүй ч гэсэн зөвшөөрчээ.
Тэгээд тэд галт тэрэгний буудал дээр анх удаагаа уулзахаар болзов. Бүсгүй уулзах үедээ үсэндээ сарнай цэцэг зүүсэн байх болно гэдгээ хэллээ.

Ингээд уулзах цаг нь ч болж, Жэймс цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, бүгүйг галт тэрэгнээс бууж ирэхийг тэсэн ядан хүлээв. Галт тэрэгнээс шаргал үстэй, залуухан, сэтгэл татам, нүдэнд дулаахан бүсгүй гарч ирж яваа харагдав. Залуу нүдэндээ ч итгэсэнгүй. Тэгтэл түүний ард нэлээд настай бүсгүй үсэндээ улаан сарнай зүүсэн байлаа. Нөгөө сайхан бүсгүй залуугийн хажуугаар өнгөрөх үедээ "Цэрэг минь та миний замд саад болоод байна" гэж хэлжээ. Харин Жэймс түүнийг огт анхаарсангүй, нүдэндээ баяр баясгалангийн нулимс мэлмэрүүлэн, хижээл настай эмэгтэй рүү очин, "Чамайгаа харсандаа маш их баярлаж байна" гэж хэллээ.

Гэтэл өнөө эмэгтэй: "Би ямар учиртай болохыг ойлгоогүй боловч хатагтай хажуугаар гарахдаа миний үсэнд энэ сарнайг зүүгээд хэрвээ хүн ирвэл, гудамжны эсрэг талын ресторанд хүлээж байна гэж хэлээрэй!" гэсэн гэж хэллээ.

Энэ бол бидний амьдралдаа хийдэг өдөр тутмын үйлдэл бөгөөд хэрэв буруу шийдвэр гаргавал амьдралдаа алдаж болох боловч ухаалаг зөв шийдвэр гаргасан тохиолдолд хичнээн хүнд хэцүү байсан ч гэсэн эцсийн эцэст үр шимийг нь заавал хүртэх болно. 

Хайрын сургамжит өгүүллэг номноос хүргэв

Comments