Согтуу ч гэсэн сохор ухаантай [Сургамжит өгүүллэг]



Согтуу ч гэсэн сохор ухаантай

Роналд өглөө сэртэл, гэртээ хэвтэж байлаа. Шартсаныг хэлэх үү, дотор нь муухай оргино. Нүдээ арай гэж нээтэл, хамгийн түрүүнд ширээн дээр хоёр ширхэг аспирин, аяга ус байхыг харав. Бүх хувцасыг нь цэвэрлэж, индүүдээд, эвхээд  урд нь тавьжээ. Роналд өрөөгөө эргэн тойруулан хартал, бүх зүйл хэвийн, цэвэрхэн байна.
Тэр аспиринаа уучихаад, ширээн дээр захидал байхыг анзаарав. “Хонгор минь
! Өглөөний цай гал дээр байгаа. Өнөөдөр эртхэн дэлгүүр ороод ирье гэж бодлоо. Чамдай хайртай шүү!” гэжээ. Гэрийн эзэн гал тогооны өрөө рүү ортол, өглөөний цай нь халуунаараа, бүр өглөөний сонин хүртэл байна гэнэ.
Хүү нь цайгаа уугаад сууж байлаа. Роналд хүүгээсээ, “Өнгөрсөн шөнө юу болсон бэ?” гэж асуухад, хүү: “Ааваа
! Та шөнө гурван цагт согтуу, бүр ухаанаа алдчихсан гэртээ ирсэн. Гарах гэж байна гээд буйдан дэр бүдрээд уначихсан” .
Гэрийн эзэн бүр гайхширч орхив. “Тэгээд яагаад бүх юм эмх цэгцтэй , цэвэрхэн, ширээн дээр надад зориулж өглөөний цай бэлдчихсэн байдаг билээ? Өглөө сэрэхэд, ээжийг чинь хэрүүл үүсгэх байх гэж бодсон, огт өөр байдаг байна шүү
!” гэхэд, хүү хариулсан нь: “Тэр ийм учиртай. Ээж таныг унтлагын өрөө рүү чирээд, гутал, хувцсыг чинь тайлах гэж оролдож байтал та: “Хатагтай минь, намайг орхиж үз! Би гэр бүлтэй хүн!” гээд эсэргүүцээд байсан” гэжээ.
Хайрын сургамжит өгүүллэг номноос

Comments