Нөхөр зардаг их дэлгүүр [Хайрын сургамжит өгүүллэг]


Нөхөр зардаг их дэлгүүр
Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг зан чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй.
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал:
“Нэгдүгээр давхар: “Эдгээр эрчүүд ажил хийдэг.”
Өнөөх эмэгтэй хаягийг уншаад дотроо бодож гэнэ.
“За яахав, эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол арай л дээр юм. Гэхдээ дээд давхарт юу юу байгаа нь сонин байна” гээд бүсгүй дээш өгсөв.

Хоёрдугаар давхарт: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай”. Бүсгүй дотроо их байртай байлаа. “Энэ ч сайхан л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол?” гээд тэр дахиад дээшээ өгсөв.

Гуравдугаар давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай”.
“Хөөх
! Бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол? Гээд бүсгүй дахиад дээш өгсөв.

Дөрөвдүгээр давхарт: Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг”
Бүсгүй: “Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшигтай юм бэ? Гэхдээ дээшээ бүр ч илүү юм байх ёстой доо” гээд бүсгүй дахин дээш өгсөв.

Тавдугаар давхарт: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, сайхан царай зүстэй, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй”
Бүсгүй: “Ээ бурхан минь
! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд зургаадугаар давхарт гарав.  

Зургаадугаар давхарт: “Та энэ давхарт ирсэн бол 3456789012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь “Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн танд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй!” гэжээ.

Comments