Facebook-ын тухай сонирхолтой баримтууд [Сонирхох]

Харвардын их сургуулийн дөрвөн оюутан залуусын хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болж, 2004 оны 2-р сараас эхлэн анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нийгмийн харилцааны Facebook сайтын идэвхтэй хэрэглэгчийн тоо 2012 оны 4-р сарын байдлаар гэхэд 901 саяд хүрсэн гэсэн албан ёсны тооцоо бий. Яг одоо нийтлэлийг маань уншин суугаа та ч бас энэ сайтын идэвхтэй хэрэглэгч байж болох юм. Тиймээс Facebook сайтын тухай өгүүлсэн 25 сонирхолтой баримт таны сонирхлыг татаж, анхаарал тавин уншина гэдэг эргэлзэхгүй байна.
1. Дэлхий дээрх 13 хүн тутмын нэг нь Facebook сайтад зочилж байдаг.

2. Коллежийн оюутнуудын 85 илүү хувь нь FACEBOOK-ийг хэрэглэдэг бөгөөд тэдний 70% нь өдөр бүр тус сайтад ордог.
3. Хүмүүс сар бүр 700 орчим минутыг Facebook-д өнгөрүүлдэг.
4. Сэтгэл зүйчид FAD буюу Facebook Addiction Disorder хэмээх донтолтын шинэ төрлийн оношийг танилцуулсан.
5. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь хуучин найз залуу эсвэл бүсгүйгээ мөрдөхийн тулд Facebook-ийг ашигладаг.
6. Facebook-д нэг цагт 3,000,000 линк шейрлэгддэг.
7. Нэг цагт 4,452,000 үйл явдлын урилга нийтлэгддэг.
8. Нэг цагт 3,969,000 гэрэл зурганд шошго зүүгддэг.
9. Нэг цагт 5,553,000 статус update-ууд орж ирдэг.
10. Нэг цагт 6 сая найзын хүсэлтүүд хүлээн авагддаг.
11. Нэг цагт 8,148,000 гэрэл зураг нийтлэгддэг.
12. Нэг цагт 8,148,000 мессэж илгээгддэг.
13. Нэг цагт 31 сая сэтгэгдэл нийтлэгддэг.
14. Нэг цагт 4,761,000 ханын нийтлэл бичигддэг.
15. Мэдээж хэрэг Facebook-ийг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg хувьцаанаас тэрбум тэрбумаар тоологдох ашиг олж байгаа. Гэхдээ түүний цалингийн хэмжээ буурч байгаа аж. Одоогоор тэрээр жилд 500,000 долларын үндсэн цалин авдаг байна.
16. Facebook-д шейрлэгдсэн сексийн тухай линкнүүд дунджаас 90%-аар илүү байдаг.
17. Олон нийтийн харилцааны ConnectU сайт Zuckerburg-ийг технологи болон санаа хулгайлсан хэмээн шүүхэд хандсаны улмаас Facebook хаагдах шахаж байжээ.
18. Судалгаагаар гарсан дүнгээс ажихад Facebook-д харилцаатай байдаг хүмүүс ганц бие хүмүүсээс илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гэсэн байна.
19. Хэрэглэгчийн 25% нь Facebook-ээр гутаагдсан байдаг.
20. Facebook салалтын 5-ны 1-д нөлөөлсөн.
21. Хэрэглэгчдийн 36% нь сексийн дараа Facebook, Twitter-ээ шалгадаг.
22. Гар утсаараа дамжуулан Facebook-ийг ашигладаг хүмүүс гар утас ашигладаггүй хүмүүсээс хоёр дахин идэвхтэй байдаг.
23. 2008 онд Lauren Michaels хэмээх 23 настай эмэгтэй Facebook дээр “I Need Sex” гэсэн гарчигтай бүлгийг үүсгэсэн. 10 минутын дотор тэрээр 35 гишүүнтэй болсон бөгөөд удалгүй 100 гишүүнтэй болсны 50 гишүүнтэй нь Lauren Michaels унтсан байна. Facebook түүний хуудсыг хаасан.
24. 39 настай нэгэн эцэг өөрийн 13 настай охиноосоо Facebook-ээр дамжуулан сексийн илэн далангүй асуулт асуусныхаа төлөө баривчлагдсан.
25. Facebook-т хөрөнгө оруулсан анхны хүн бол PayPal-ыг үүсгэн байгуулагчдын нэг Peter Thiel бөгөөд тэрээр 2004 оны 6-р сард 500,000 долларын хөрөнгө оруулжээ.

Эх сурвалж: Xopom.com

Comments