Та эрсхэн хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг. Яралзтайл сайхан инээдэг, гойд нөхөрсөг хүнтэй дайралдаж байсан уу? За тэгвэл тэр чинь хонины ордонд төрсөн хүн гэдэгт ба
итгэж болно. Америк болон Орос зурхайчийн хэлснээр болно.
Америк зурхайчийн зурлага
Хонь бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний
зоримог байдал нь зарим талаар гэнэ зантай нь холбоотой. Хүүхэнд юманд
түлэгдтлээ юунаас ч айдаггүй. Хонины ордныхон яг
тийм. Түлэгдсэн ч өвчнөө намдаж, айдсаа арилмагц огт хашираагүй хэвээрээ л
байна. Хонинд ов мэх арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтлээ тэр
л чигээрээ байна. Худал хэлж огт чадахгүй. Тэд өөрөөс нь чадалтай хүн дээрэлхэж
гомдоох юмуу эсвэл юмыг нь булаахаар завдвал хонь ганц чаддаг аргаараа байдаг
чадлаараа хашгирч шуугиан дэгдээхэд цаад хүн нь халширч даруй холдоно.
Гурав дөрөвдүгээр сард төрсөн хүмүүс түрэмгий зантай мэт боловч бүх хүнийг өөрийнхөө найз нөхөд гэж боддог. Хэн нэгэнд урам хугарвал сэтгэлийнхээ зовиурыг ил гаргахгүйг хичээдэг. Хонь хэрвээ үнэн голоосоо уйлж байвал чухам л зүрхийг нь шархлуулсан гэсэн үг. Юмны ая дан олохдоо муухан тэвчээргүй улс. Хэтэрхий шулуун зантай ов мэх хуурмаг зан угаасаа байхгүй. Яг хүүхэд шиг шулуун хонгор зан гаргах, хийсэн хэргээ хариуцах чадваргүй байх нь олонтаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй юманд хүргэдэг. Аймшиггүй зоригтой, ямарч бэрхээс айхгүй заяа мэдэг гэж явдаг мөртлөө өвчинд тэсвэргүй. Жишээ нь шүдний эмчид очих болбол аль болохоор хойшлуулна. Бие нь асаргүй байвч хичнээн жилээр эмчид очихгүй явсаар өвчин нь газар авч ноцтой болсон үед л сая нэг очно. Хонь нугаршгүй өөдрөг үзэлтэй болохоор архаг хууч өвчинд шаналах нь ховор. Их халуунтай ханиад хурц үрэвсэл, цус харвахад л сая нэг сөхөрнө. Хонины ордныхон аливаа ажлыг өөрөөс нь илүү сайн хийх хүн байхгүй гэж зүтгэн тэнхээгээ тасартал тэр ч байтугай мэдрэлийн ядаргааны туйл болтлоо ажилладаг. Тэднийг өөр юмаар буруутгаж болно. Харин залхуу гэж хэлж яавч болохгүй. Хонь хатуу хүн биш. Гэтэт дүрсхийн уурлаж мэдэх боловч дорхноо намдаж өс хонзон өвөрлөдөггүй цагаахан сэтгэлтэй. Уур нь хүрсэн үедээ хонь арсалдагчаа юу ч хэлж мэдэх боловч уур нь гарсан хойноо уучлал гуйхад хэзээд бэлхэн байдаг. Олон хүний гайхшлыг төрүүлдэг эрс шууд зантай ч гэсэн хэрвээ хүсвэл эелдэг найланхайн туйл ч байж мэднэ. Өнөөдөр чухам энэ хором л тэдэнд чухал. Хонины ордныхон чиглэсэн тодорхой зорилготой ажил хэрэгч хүмүүс байдаг боловч сэтгэлийнхээ мухарт хийсвэрлэн бодож, уясч, гуниж, ид шидэнд итгэж явдаг. Улс төрийн зүтгэлтэн байх нь ховор, бизнес уран бүтээлийн ажилд тохирно. Бас гүдэсхэн зантай нэг нь сайн зохион байгуулагч байдаг. Дарга бол залхуу, хайш яаж хүнийг тэвчиж чадахгүй, хэн нэгэн нь ажил хийдүүлснийг мэдвэл галтайгаа бууна. Харин буруугаа хүлээж цаашид сайн ажиллахаа амлавал өршөөж хэлсэн амандаа хүргэх боломж олгоно. Ийм даргын гар доор ажилладаг хүн бол илүү цаг сууж, заримдаа амралтын өдөр ч ажилдаа хожимдох буюу үдийн хоолноос хагас цаг хоцорч ирэх, хөл бөмбөгийн тэмцээн үзэхийн тулд эмээгээ оршуулъя гэж худал хэлж чөлөө гуйвал таньд өөдтэй хандахгүй, Уг нь үнэнээ хэлчихвэл чөлөө өгч байж мэднэ. Энэ ордонд төрсөн хүмүүст бол мөнгө шагнал бол хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйлс. Мэдээж хийснийхээ хэрээр авах нь зүйтэй гэж боддог, Гэхдээ нэр хүнд амжилтыг эд баялгаас чухалд тооцдог. Өөрийнх нь авюяас чадвар, амжилт ололтыг үнэлбэл хонь улам илүү ажиллах гэж хар байдгаараа зүтгэнэ. Иймд гярхай удирдагч хонийг тушаал дэвшүүлэх, биеэ дааж ажиллахыг нь зөвшөөрөх, тэр ч байтугай өөрийнхөө орлогчоор тавьчихвал маш зөв юм хийж байгаа нь тэр. Хонь таньд гомдвол, эсвэл танаас уйдвал зав авир нь дорхноо царцаад ирнэ. Хонь тэвчээргүй өөртөө итгэлтэй, маш өгөөмөр, өрөвчхөн, тэгсэн байтлаа баргийн юмтай эвлэрдэггүй. Гаднаас нь харахад амархан юм шиг байвч дотроо бол сэтгэл санаа сэрэл мэдрэл нь буцалж явдаг. Аль нэг ажил нь бүтэлгүйтэвч хонь яаж ийж бүтээхийн төлөө л зүтгэнэ.

Хэрэв
эрэгтэй бол:
Энэ ордны эрэгтэй хүн нэгэнд үнэхээр дурласан бол тэр
хүндээ л үнэнч байсаар дуусна. Шударга шулуун зантай болохоороо хэдэн хүнтэй
зэрэг явж чадахгүй. Хонь их хартай. Энэ талаараа арслантай дүйнэ. Тийм болохоор
эхнэр нь буюу сэтгэлтэй бүсгүй нь түүнийг хууран мэхлэх нь бүү хэл санамсаргүй
өөр хүн рүү харц чулуудахад ч сүйд болж мэднэ. Хонь харамч биш. Хүнд бэлэг сэлт
өгөхдөө дуртай. Гэвч орлогоо эхнэртээ хянуулж цагдуулах дургүй. Эхнэрээ зөвхөн
гэрийн ажилтай зууралдахад дургүй. Тэдэнд ухаан ихтэй амьдарлын хань хэрэгтэй.
Хэрэв
эмэгтэй бол:
Энэ ордны эмэгтэйчүүд шар замын 12 ордны бүхий л
хүүхнүүдээс илүү эр хүний гар харалгүй амьдарч чадна. Хонины ордны хүүхнүүд эр
хүнийг үнэлэх өөрийн бодолтой. Эргэн тойрных нь эрчүүдээс сэтгэлд нь таарах нэг
ч хүн олдохгүй. Яагаад гэвэл тэд ямар ч юмыг эрчүүдийн хэнээс ч илүү сайн илүү
хурдан хийж чаддаг гэж боддог. Хонины ордонд төрсөн хүүхнүүд хэрэв хэрэгтэй гэж
үзвэл сэтгэлтэй болсон хүндээ хайр дурлалаа илчилж чадна. Тэгээд бас өөрийг нь
хайхрахгүй байгаа хүнийг л сонирхоно. Өөрийг нь өдий төдий хүн сонирхсон
эргүүлж байдаг боловч сэтгэл зүрх нь цорын ганц бүтэшгүй хүн тийш үргэлж
тэмүүлж байдаг. Гурав дөрөвдүгээр сарын хүүхнүүд магтуулах дуртай гэхдээ. Тэд
хүнд хайрлагдаж байгаагаа мэдвэл тэр хүндээ онцгой үнэнч гэхдээ эр хүнд
захирагдах дургүй. Энэ ордонд төрсөн хүүхнүүд хүнтэй суухаасаа өмнө ч хойно ч
бүрэн бүтэн эрх чөлөөг эдлэнэ. Гэхдээ яс маханд шингэсэн дэндүү шударга зантай
болохоор шалиг зангүй. Эмэгтэйчүүд нь сайн эхчүүд , Үр хүүхдээ эрүүл чийрэг,
цэвэр цэмцгэр , сайн хувцастай байлгах гэж үргэлж санааширч явна. Тэд хүүхдээ
биеэ даасан хүмүүс болгохын тулд хатуу чанд сахилга батад дасгана.
ОРОС ЗУРХАЙЧИЙН ЗУРЛАГА ЯРИА
Хонь бол одон орны зурхайн хамгийн эхний орд юм. Хонийг
даргай эвэртэй толгойгоо гэдийлгэсэн байдлаар дүрсэл байдаг. Энэ нь дийлдэшгүй
хүчтэй, сайн сайхныг бүтээхийн билэгдэл ажээ.
Хонины ордонд төрсөн хүмүүс 4 янз байдаг. Нэг хэсэг нь
бодол санааныхаа төлөө амь хайргүй шаргуу тэмцдэг баатарлаг, хүч чадалтай,
үнэнч шударга, илэн далангуй, худал
хуурмагыг үл тэвчдэг. Орчин тойрны хүмүүсээ ойлгох энэрэх сэтгэл дутдаг. Хайр
дурлалын хувьд саваагүй зантай.
Хоёрдахь нь: Нийгмийн хөгжлийн шинэ эерэг үйл явцад түлхэц өгч чадахуйц нөлөөтэй хүмүүс юм. Гэвч тэдний хүч чадал буруугаар эргэвэл дайн дажин, зөрчил зөрөлдөөн гарна.

Гуравдахь
нь: Шинжлэх
ухаан, урлагийн тусын тулд ямагт гавъяа байгуулахыг эрмэлздэг. Гэр орныхоо
үүрэгт ажилд ч мөн ийнхүү шамдаж, үр хүүхэддээ ухаангүй хайртай. Хань ижилдээ
хайртай байж болно. Эрх мэдэл, хүч чадал, алдар нэрийг амьдралдаа гол болгосон
хүмүүс тэдний дотор тааралддаг.
Дөрөвдэх нь: цаг ямагт тухай бүр тэнцвэр
алдалгүй зохицохыг боддог. Ийм хүмүүст хүн болгон өөрийн үүрэг нүгэл хилэнцийг
тохох гэдгэ. Хүлцэнгүй, тэвчээртэй байдал нь хязгааргүй. Бусдын тусын тулд яаж
ч хохирхоос буцдаггүй.
Хонины орднод төрөгсчдийн дотор Шарь Бодлер, Поль Берлен,
Николой Гумилев, зураач Ван Гог, ромын эзэн хаан Марк Аврелий, хөгжмийн зохиолч
Иогани Себестъян Бах, Сергей Рахманинов, Адольф Гитлер орж байна.
Хонины ордонг ангараг жолооддог болохоор энэ ордонд
төрсөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүн хайр дурлалт хүнээ идэвхтэй эрж олдог. Гэвч
тэдний дотор өөрийн амрагаа насан турш эрж байгаа Дон Кихотууд ч дайрладдаг.
Хонины ордонд төрөгсөд гэр бүл болохдоо гал голомтоо
асааж, үр удмаа үлдээнэ. Гал махбодьтой арслан ба нумын ордонд төрөгсөдтэй гэр
бүл болбол тохиромжтой гэж үздэг.
Харин хоёул хонины ордонд төрсөн бол дарьтай торхтой адил гэсэн үг. Хонины ордонд төрсөн хүн арслангийн ордонд төрсөн хүнтэй гэрлэвэл бүтээл сайнтай, урт удаан аз жаргалтай аж төрж хоёул бараг нэг өдөр нас эцэслэнэ гэж хэлж болно. Хонины ордонд төрсөн хүн нумын ордонд төрсөн хүнтэй танилцвал хоёр биенээсээ илүү хань олдохгүй гэж ойлгодог учир хэн хэн нь өөр хүн шохоорхлоо ч бие биенээсээ салдаггүй. Хонь ба үхрийн ордонд төрөгсдийн эрэгтэй нь хонины ордонд төрсөн бол ханилж болох юм. Үхрийн ордонд төрөгсөд хэмжээлшгүй тэвчээртэй байх ёстой. Учир нь гэрийн хамаг ажил түүнд ногдоно.
Хонь болон охины ордонд төрөгсдийн хувьд бол охины ордонд төрөгсөд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ч хонины ордонд төрөгсөд ойлгохгүй. Өөрийгөө мэхэлж байна гэж боддогоос ааш зан эрс хувирахад нь охин гомдож аар саар зүйл дээр хор шараа малтдаг. Тэд нэг бол хурдан сална. Эсвэл хөндий хүйтэн харилцаатай болно. Хонь ба матрын ордонд төрөгсөд ханилхад хоёл ч атугай ганцаарддаг. Матар нь хонийг хүмүүжүүлж, сэтгэлийн хөдөлгөөнийг нь зөв чиглүүлэх гэнэ. Үүнээс болж зөрчил зөрөлдөөн гарч хэрүүл маргаан болдог. Хэрэв хонины ордонд төрөгсөд заасан ааш зантай бол эрх мэдэлгүй нөхөр, эсвэл илүү дориун бол хэрүүл маргаан тасрахгүй. Дараа нь галыг дэврээж улам их дүрэлзүүлдэг хийн махбодь орно. Хонь ба хамтатгахын ордонд төрөгсөд ах дүү ёсоор бие биенээ хайрлана. Хонины ордонд эрэгтэй нь төрсөн бол хамтатгахын ордонд төрсөн эмэгтэй хөнгөн хийсвэрээс болж зовно. Яваандаа тэр хоёр ашигтай стратеги, тактик боловсруулж нэг гэрт аж төрж, үр хүүхэддээ татагдан гэр бүл улам батжина. Хонь ба жинлүүрийн ордонд төрөгсөд бие биендээ татагдан ирэхээр гэр бүл нь улам батжина. Хэрэв хонь тамхи татахаа болих, эд юмсаа цэгцтэй тавих зэрэг хатуу болзол тавивал тэр хоёрын холбоо тасарна. Хонь ба матрын ордонд төрөгсөд хамгийн үлгэр жишээ гэр бүл болж чадна. Матар бол анд нөхдийнхөө тусын тулд юу ч хийж чадах бөгөөд ханийнхаа эрх чөлөө, бие даасан байдлыг хүндэтгэдэг. Хонь бүтээж туурвих, хөгжих боломжоор хангагдаж, матраас дандаа магтаалын үг сонсдог. Галыг зогсоодог усан махбодтой ордонд төрөгсдийн гэр бүл ямар ч гэсэн маш төвөгтэй. Хонь ба мэлхийн ордонд төрөсгдийн хувьд бас өөрийнхөө эрхэнд бусдыг оруулж захиран хааж хязгаарлах гэсэн матрын санаархал, худал хардлагаас болж бүдүүлэг зан гаргаж, салах сарьнах болдог. Хонь ба хилэнцийн ордонд төрөсгдийн хувьд маш ээдрээтэй. Хилэнц хамаг бүтэлгүй гомдлоо хонинд тохно. Хонь нэг бол захирагдмал байдлыг тэвчинэ. Эсвэл санаа бодол нь өөрчлөгдөж, ханийнхаа нөлөөнд автагдаж, зан нь хувирна.

Comments