Ангиныг хэрхэн эмчлэх вэ?

Энэ нь ерөнхийдөө Хоолойн төрлийн өвчин болно. 


Нэг ширхэг бөөрөнхий том сонгиныг үрүүлд үрж нунтаглаад шүүсийг нь шахаж гаргаж, өдөрт 3-4 удаа 1 цайны халбагаар ууна. Ангина эхэлж байгаа үед нимбэгний нэг хэрчмийг алгуурхан шимэхэд сайн тустай. Үүний үр дүнг улам сайжруулахын тулд тэгэж шимсэнээсээ хойш нэг цагийн хугацаанд юм идэхгүй байвал сайн. Тэгээд 3-4 цаг болоод дахин шимж болно. Хоолой зайлахад дараах холимгийг ашиглаж болно. Үүнд 1 ширхэг түүхий улаан манжингийн шүүсийг 1 халбага (хоолны) цуутай холиод, (өдөрт 5-6 удаа зайлж, зайлах болгондоо нэг нэг залгина) эдгэн эдгэтлээ зайлах хэрэгтэй.
Эвкалипт, хамба шарилжийн тэнцүү хэмжээтэй холимгийг аяга буцалсан усанд хийж тунгаагаад өглөө, орой хоёрт бүлээсгэж зайлбал зохино. Тэгэхдээ дээрх холимгийг аяга усанд хийхдээ хоолны халбаганд
овойлгохгүй тэгшхэн хийх учиртай. Мөн түүнчлэн нэрсийг ихээхэн хийж өтгөртөл буцалгаад хэрэглэнэ. Үүнд 1 литр усанд 200 грамм нэрс хийж, шингэн байдал нь бараг хоёр дахин бууртал буюу өтгөртөл чанана.

Байнга Ангинтдаг хүмүүст зориулсан жор

Би байнга ангинатдаг байлаа. Хүйтэн юм уух эсвэл цээжээрээ даарахад л хоолой таг болчихно. Нэг удаа гадаадын хэвлэлээс “Хоолойны махыг авах хэрэгтэй юу? Гэсэн материал уншлаа. Тэнд тун энгийн арга нийтэлсэн байв. Тэр нь формалины нэг хувийн уусмалыг халааж зайлна гэсэн байсан. Би тэр сэтгэлүү барьсаар эмч дээр очин эм бичүүлж, эмйин санд очиж 250 граммын уусмал бэлдүүлэв. Бэлдмэлээ төмөр аяганд 35-40 градус хүртэл халаагаад хоолойгоо өдөрт гурван удаа хоёр хоног зайлсан. Тэр цагаас хойш хоолойндоо санаа зовохоо болсон. Тэр цагаас хойш хоолойндоо санаа зовохоо больсон. Энэхүү жороор би өөрөөсөө гадна 15 хүнийг эмчилсэн юм. Энэ нь тун энгийн арга байгаа биз? Антибиотик уух юмуу хоолойны махаа авахуулах шаардлагагүй.

Дахиад Ангинатаагүй

350 грамм зуун настын навч (махны машинаар машиндана), 350 грамм хатуу улаан дарс юм уу кагор, 600 грамм зөгийн бал авч бүгдийг холиод шилэн саванд хийсэн. Тэгээд үүнийгээ хар өнгийн даавуугаар ороож, тав хоног харанхуй газар байлгана. Дараа нь хоолны нэг халбагаар өдөрт гурван удаа хоол идэхийнхээ өмнө уусан. Ингэж би ангинаасаа салсан билээ. Нэг удаа өвөл мөстэй усанд бүсэлхийгээрээ хүртэл унасан боловч зүв зүгээр өнгөрсөн. 

Comments